Өвөл жавартай цастай болохоор хүйтэн байдаг юм биш ээ
Өвөл чимээгүй болохоор л хүйтэн байдаг юм” гэж яруу найрагч Өлзийтөгс хэмээх бүсгүй өгүүлсэн байдаг. Түүний ертөнц биднийхээс өөр байх. Тиймдээ ч Аюурзана хэмээх бас нэгэн өвөрмөц ертөнцтэй ханилан суусан байх. Би шүлэг хэмээх агуу ертөнц рүү тэр бүр
өндийгөөд байдаггүй ч Өлзийтөгс-ийн шүлэгнүүдэд маааш их дуртай...
өндийгөөд байдаггүй ч Өлзийтөгс-ийн шүлэгнүүдэд маааш их дуртай...
“Урт наслахгүй юм шүү
Урьд насанд минь хэний ч билээ
Өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү…”
… “Алтан гургалдайн хоолойгоор хэрээг би магтнам
Адгийн муу юм гэж байхгүй ...” гээд л түүний зүйрлэлүүд маш сонин. Түүний “Шөнө дунд цас орж байна” хэмээх шүлгээр The Lemons хамтлагийнхан сайхан аялгуутай дуу хийсэн байдаг. Түүний “Төсөөллийн өрөөнд”
хэмээх номноос хойш шүлгийн ном уншаагүй уджээ... :P Хүн бүхэн дотроо түүн шиг өөр өөрийн ертөнцтэй... Гаднаа даруухан хирнээ дотоод ертөнц нь тэсэрдэг чихэр шиг хүн байж болох юм. Гаднаа галзуу хирнээ дотроо тайван дөлгөөн хүн ч байдаг. Тиймээс хүн гэдэг олон янзын жимс шиг хазахад гашуун, шүүслэг, нялуун янз бүр. Чухам чи ямар нь бол ;) хэхэ магадгүй гүзээлзгэнэ шиг дахин дахин идмээр санагдаж эсхүл киви шиг их идэхээр уруул хорсох боловуу?Амьдрал ийм амттай бас чи өөрөө ийм амттай... Алхам тутамдаа адал явдалтай тулгардаг 
No comments:
Post a Comment
Бодсон сансан зүйлээ бич!Урам болог :D