Pages

Тайлбарс #3

Унтах цаг болж орондоо орж бие сул тавина.Амгалан гэмээр чимээгүй,нүдээ нээсэн ч харанхуй..Хананд зурсан юмуу гэмээр тас хар модны дүрс,хааяа найгаж амьгүй хүйтэн,чимээгүй харанхуй ертөнцийг сэрээх шиг л болдогдоо..
Миний бодлоор хар өнгөөр сүр хүч,оюун санааны хүчтэй мэдрэмжийг илэрхийлж болох байх.Яаг л мөрөн дээр минь алтан
хошуу хадаж,доош тонгойход гутлыг минь 2 залуу гялалзтал цэвэрлэж байх жишээтэй нтр :P Юуг би хэлэх гээд байнаа гэвэл "би өөр өөрийгөө таньдаг".Толгой дээрх бодлын бөмбөлгийг гаднаас нь би өөрөө шинжин дүгнэлт хийдэг гэвэл илүү дөхөм байх.Учир нь бусад үед толгой маань бөмблөг доторх бодлуудаа л ашигладаг болхоор.Тэгхээр "байх естой хязгаараас давж хязгаарлагдмал бодлоо шинжиж байна" гэдэг хичнээн гайхалтай вэ?
Энгийн нэг жишээ авье..Орондоо би хөлөө жийгээд хэвтэж байна..Утас дуугарвал Нойр хүрдэггүй ээ,нойр тэнээд явчихлаа гэдэг :))..Нойр тэнэх гэхээр миний биенээс ямар нэгэн зүйл салж гараад (кинон дээр сүнсээ худалдчихлаа!гэдэг шиг) хаашаа явдгыг нь мэдэхгүй,ямар ч байсан эргээд тэнсэн нойр минь биед шингхээр нойрсдог гэж төсөөлөгдөнө О_о
Бодлыг би толгой дээр байдаг гэж боддог юмаа.Тогоочын малгайтай төстэй байгаа биз хэхэ
Үлээхэд л хөдөлдөг,нимгэн,тор шиг зүйл..Үүн дотор мэдээж зөвхөн чиний мэдэх бүх зүйлс байгаа.Шар торонд хийгэд боочихсон байгаа гэж инээдтэй жишээ авлаа.



Нойр тэнэх гэхээр миний хувьд жижигхэн биетэй,урт сахалтай,ногоон хувцастай дэггүй өвгөн (минийхаар ийм байдаг хэхэ) тогоочын малгайгаар хэсхийг хэлнэ.Энэ тэрүүгээр бодол онгичиж (шар тор ухаад) тархируу авч шидлээд л.Ингээд л есөн бусын бодол зэрэг зэрэг толгойд хүрч сэтгэл санаа хямраагаад хаха.Хязгаараас давсан бодол хязгаарлагдмал бодлыг ингэж шинждэг байх нь..хммм..:p..Энэ л хэлэх гээд байгаа зүйл маань шүүдээ.Хязгаараас хальж гарж хязгаарлагдмал бодлуудыг инээдтэй жишээ авч шоглож байна.
Ингээд сүүлчийн дүгнэлт:
Шөнө бол чиний эрч хүч,мэдлэг боловсролоо нэмэгдүүлдэг үе.Төсөөлөл чинь 10 дахин нэмэгдэж бодлын хүч чинь 10 дахин нэмэгдэх болно.Яаг л боксын рингэн дээр EVELAST-ийн бэлий өмсөөд тулалдах гэж байгаа юм шиг..Өөр өөртэйгээ тулалд,өөртөө өндөр шаардлагтай бай!



 1..2..3..PUNCH!

No comments:

Post a Comment

Бодсон сансан зүйлээ бич!Урам болог :D